Манай компани нь 2012 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд харъяалалтайгаар байгуулагдсан ба үйл ажилгаагаа Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт явуулдаг. Улаанбаатар хотод барилга, гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, хот төлөвлөлтийн шугам сүлжээний иж бүрэн зураг төсөл, барилга, сантехник угсралт засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэдэг ба хөдөө орон нутагт эрчим хүчний хэмнэлттэй өвөл, зуны сууц, цогцолбор барилгуудын угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг юм.
2012 оноос өнөөг хүртэл ажиллах хугацаандаа 200 гаруй барилгын дотор системийн төсөл, 40 гаруй сумын нэгдсэн халаалт, уурын зуухны зураг төсөл, хот төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний төлөвлөлтөөр 80 гаруй сум 3 аймаг, Улаанбаатар хотын 5 томоохон хэсгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд оролцсон.
Мөн ирээдүйд жишиг болгон хөгжүүлэх Шинэ сум төсөл, Сумын төвийн шинэчлэл төсөл, 60 м-ээс дээш өндөртэй өндөр барилгуудын зураг төслийн орчуулга, хот төлөвлөлтийн зураг төсөлд эрчим хүчний хэмнэлтийн тооцоог хийж шугам сүлжээг төлөвлөх, хөдөө орон нутгуудад дулааны шугамыг ил явуулах технологи нэвтрүүлэх, мөн түлш болоод эрчим хүчний хэмнэлттэй дулааны эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх зэрэг шинэлэг төслүүдэд гар бие оролцон ажиллаж байна. Мөн цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээний зураг төсөл, дулааны станцын шугам сүлжээний зураг төсөлд оролцон ажиллаж байна.
Захирал
Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбар эрчимтэй урагшилж бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор барилгын зураг төсөл, зөвлөх үйлчилгээний салбар мөн эрэлттэй, хөгжилд хөтлөх гол салбар болон хөгжиж байна. Манай хамт олон Монгол орныхоо 21 аймаг, 240 гаруй суманд хүрч бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Хөдөө нутагт ихэвчлэн нэгдсэн дулаан хангамж, ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн зураг төслийн ажилд оролцож байна. Бүтээн байгуулалтын ажлууд өрнөхийн сацуу барилгын эрчим хүч хэмнэлт, дулаан алдагдлыг бууруулах, загвар дизайн өнгө хийцийг өөрчилж шинэчлэх, шинэ шинэлэг материал тоног төхөөрөмжүүдийг зураг төслийн шатанд тусгаж өгөх нь хамгийн чухал асуудал болж байна. Эдгээр хүчин зүйлсийг оновчтой зөв төлөвлөхөд байгууллагын инженер техникийн ажилчдаас мэдлэг чадвар, ур ухаан, туршлага, хурд хүчийг шаарддаг. Тиймээс манай байгууллага цаашид зөвлөх үйлчилгээний салбартаа инноваци, мотиваци нэвтрүүлж шинэ өнгө төрхийг бий болгохын төлөө салбартаа олон жил ажилласан туршлагатай, гадаад дотооддоо өндөр боловсрол эзэмшсэн инженерүүдийн баг хамт олныг бүрдүүлэн үр бүтээмжтэй хөгжилд дэвшилд хөтөлсөн томоохон хамт олон болохын төлөө ажиллаж байна. Таны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг үнэ цэнэтэй, үр бүтээлтэй байлгахын төлөө манай хамт олон итгэл дааж ажиллах болно. Таны ирээдүйн ажил амжилт бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.
Захирал, Монгол улсын зөвлөх инженер
Барилгын мэргэшсэн инженер
Мэргэшсэн архитектор
Халаалт, агаар сэлгэлтийн мэргэшсэн инженер
Менежер
Цахилгаан хангамжийн зураг төслийн зөвлөх инженер
Барилга байгууламжийн төсөв тооцоолол